Дорнод аймгийн Халх гол сумын ЗДТГ сумаа "Баатар" сум гэж нэрлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Өнгөрсөн онд Хэнтий аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн удирдлагууд иргэдийнхээ дунд санал асуулга явуулан аймгийнхаа төвийг Хэнтий аймгийн төв бус Чингис хот болгон өөрчилсөн. Мөн Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгосон билээ. Тэгэхээр энэ удаа ч бас Дорнод аймгийн Халх гол сумыг Баатар сум гэж нэрлэж магадгүй бололтой.