Гэрэл зурагчин Brian Hodges янз бүрийн газраар аялж, гэрэл зураг дарах дуртай гэнэ. Тэрээр Монголын нүүдэлчин ахуй, хүн ардтай танилцаж, багагүй хугацаанд хамт амьдран зургийн цомог бүрдүүлжээ. Одоогоос жилийн өмнө авсан түүний зургуудад хөдөөгийн амьдралын багахан хэсэг буужээ.
Тэрээр цомгийнхоо тухайд “Монголчуудын амьдрал мал аж ахуй, араатан амьтад, хүрээлэн буй орчинтойгоо нягт холбоотой. Тэдний хамгийн түгээмэл хэрэглэдэг зүйлс нь нарны цахилгаан үүсгүүр, мотоцикл, зурагт. Эрчүүд нь ажилгүй байх үедээ хоорондоо барилдаж, дуулж хуурдан, уух дуртай. Мөн “Чингис хаан поло” клубийн залуус нь поло тоглодог” хэмээн тэмдэглэжээ. Ингээд гаднын нэгэн гэрэл зурагчны нүдээр хэрхэн харагдаж буйг сонирхоцгооё.