m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 10:13
212
Дархан-Уул аймгийн хоёр цэцэрлэг хяналтын камертай болов

Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгүүд хяналтын камертэй болж байна. Аймгийн Боловсролын газраас эрхлэн хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэж цэцэрлэгт хамран суралцагсдын аюулгүй байдлыг хангаж хүүхдийн сургаж хөгжих орчныг нь нээлттэйгээр эцэг, эх олон нийтэд харуулах зорилгоор Дархан сумын 23 дугаар цэцэрлэг, гуравдугаарр цэцэрлэгийн салбар бүлгүүдэд иж бүрэн хяналтын камерийн системүүдийг тус тус суулгав.

Дархан сумын 23 дугаар цэцэрлэг, гуравдугаарр цэцэрлэгийн салбар бүлгүүдэд иж бүрэн хяналтын камерийн системүүдийг тус тус суулгав

Камерийн системийн гүйцэтгэлийг “Шонхор секьюрити” ХХК дөрвөн сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгэжээ.