Энэ сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-нд АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн болох гэж байна. Нэр хүнд, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа орох энэхүү тэмцээнд 65 орны 401 бөх оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манайхаас эрэгтэй зургаа, эмэгтэй долоон бөх Эмиратын татамид зодоглох аж. Багийн бүрэлдэхүүнд Д.Амартүвшин, Г.Хэрлэн (60 кг), Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх (66 кг), Г.Одбаяр (73 кг), Б.Тэмүүлэн (+100 кг), Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг (48 кг), А.Цолмон (52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Мөнхзаяа, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал (70 кг) нар багтсан байна. Энэхүү тэмцээнд түрүүлсэн бөх чансаан дээрээ 500 оноо нэмэх бол мөнгө, хүрэл медальтнууд 300, 200 оноо өвөртөлнө.
Нэр хүнд, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа орох Их дуулга тэмцээнд Монголын 13 бөх барилдахаар болжээ