m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 02:32
4181
1960-2014 оны Улаанбаатар хот

Америкийн нэрт судлаач, нисгэгч, гэрэл зурагчин, сэтгүүлч Харрисон Форман (1904-1978)-ы 1964 оны Улаан-баатар хотыг дүрсэлсэн гэрэл зургийн ховор агшнуудыг дурандаа буулгажээ. Харрисон Форманы 1962 онд хийсэн аяллын тэмдэглэлүүд өнөө цагт АНУ-ын архивын газар болон Орегоны их сургуулийн номын санд хадгалагдан үлджээ. Аяллынхаа хүрээнд судлаач Хятад-Японы дайн, Чан Кайшигийн засаглалын үеийн Хятад орон, 1937 оны Японы бөмбөгдөлт болон 1939 оны Польшийн нацист довтолгооны тухай өгүүлсэн байна.

Тэрбээр 1964 онд Эрхүү болон Хабаровск хотуудаар аялсан бөгөөд энэ үеэрээ Улаанбаатар хотыг зорьжээ. Нийслэлийн маань 1960-аад оны үеийн хөгжлийг харуулсан өнгөт гэрэл зургууд нь өнөө цөгт ховор бүтээлүүд болсон юм. 

Түүний бичсэнээр 1940-өөд оны Улаанбаатар хот нь Болгараас илүүтэй ЗХУ-ын 16 дахь дагуул улсаар багтах дүр төрхтэй байсныг өгүүлээд 1960-аад оны Улаанбаатар хотын дүр төрхийг Улан-Үдэ хоттой дүйцэж очсоныг тэмдэглэжээ. Түүнчлэн хотын булан тохой бүрт орос бараа худалдаалагдаж байсан нь 1920 онд дундад зууны жишигтэй байсан Монголын нийслэлд ахиц гарсныг тэмдэглэсэн юм. 

1960 он - ЗХУ-ын ачааны тэрэгүүд


1964 Улан-Батор.jpg

1964 оны Улаанбаатар хотын гудамжинд ЗХУ-д үйлдвэрлэсэн "ГАЗ-69" машин, Чехословакийн "Ява" мотоцикл тэр ч байтугай "Чайка" машиныг олж харах боломжтой байжээ.

1964 Улан-Батор6.jpg


Түүнчлэн зарим техник хэрэгслүүдийг Зүүн Европын социалист улс орнуудаас худалдан авч байсны нэг нь эл унгар автобус юм. 


1964 Улан-Батор2.jpg

1964 Улан-Батор5.jpg

ЗХУ-ын Дундад Азийн орнуудын жишигтэй адил хөгжиж байсныг гудамжны худалдаанаас харж болно. 


1964 Улан-Батор7.jpg

"Буянт Ухаа" нисэх онгоцны буудал 1964 он 

1964 Улан-Батор1.jpg

Сүхбаатарын талбай 

1964 Улан-Батор3.jpg
 

Хотын төв талбай 


1964 Улан-Батор4.jpg

Харин өнөөгийн нийслэл хот дүр төрхөө өөрчлөн барилга байгууламж шинэчлэн засварлагдаж, зарим газрууд өөр нэртэй болсон юм. 1921 оны хувьсгалын өмнөх Улаанбаатар хот Өргөө нэртэй байсан ба хот гэхээсээ илүүтэй сүм дуган хийдээр баялаг нүүдэлчин ард түмний хэв маягтай байсан юм. 



 

Харин 20-р зууны дунд хавьцаа буюу 1952 оны дундуур хот ЗХУ-ын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж барилга байгууламж, зам талбайтай болсон юм. Түүнээс гадна ЗХУ-ын адилаар төв талбайдаа өөрийн гэсэн бунхантай болсон байна. Монголын маршал Х.Чойбалсан нас нөгчсөнөөр түүний бунханг нийслэлийн төв талбайд байршуулсан байна. Хачирхалтай нь энэ нь Чойбалсан даргын өөрийн хүсэлт байсан ба амьд ахуйдаа тэрбээр бунхан бариулах ажлыг үүрэг болгож байжээ. Маршалыг таалал төгсөх үед Москвад түүний биеийг занданшуулан Улаанбаатарт хүргэсэн байна. БНМАУ-ын даргаар Юмжаагийн Цэдэнбал томилогдсоноор өмнөх удирдагчийн бунханг олны нүднээс далд байршуулах санал дэвшүүлж олны нүднээс далд байруулсан түүхтэй. 2005 онд Чойлбалсан агсны шарилыг Улаанбаатар хотын оршуулгын газар дахин оршуулсан байна. 

1952 он хотын төв талбай дахь маршал Х.Чойбалсаны бунхан


 

2000 оноос эхлэн Улаанбаатар дахин төлөвлөлтөд орж Европын жишгээр зам, барилга, талбайг шинэчлэн засварлах ажил эрчимтэй эхэлсэн байна. Харин маршал Х.Чойбалсаны бунхны оронд Монгол Улсын Засгийн газрын ордоны өргөтгөл баригджээ.




1960 он Улсын их дэлгүүр




1966 он Залуучуудын ордон 




1970 он Сүхбаатарын талбай 




2014 он Чингисийн талбай 




1970 он



1970 он 


Улаанбаатар хот дахь музей жанжин Д.Сүхбаатарын ажлын өрөө


1970 он Энхтайваны өргөн чөлөө 


1970 он Сансарын гүүр 


Үндэсний соёл амралтын хүрээлэн 


Бүтээн байгуулалт