Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаар тогтоолоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг долоон гишүүнтэй байхаар тогтоосон.
Иргэний зөвлөл байгуулах тухай журмын дагуу сумдын Багийн Иргэдийн Нийтийн хурлаас хамгийн олон санал авсан А.Мөнхбаярыг нэг жилээр, А.Батдорж, Л.Батсүх, Н.Болортуяа нарыг хоёр жилээр, Ч.Чинбат, Б.Сүхбат, Ё.Оргодол нарыг гурван жилээр тус тус томиллоо.
Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий ИТХ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөл юм. Тус зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны хурлаа хийж, цаашид зохион байгуулах ажлын чиглэлээ тогтлоо.