m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.28 08:02
3705
“Урам хайрла” аян үргэлжилсээр байна

Жил бүрийн арван нэгдүгээр сарын нэгний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “Үндэсний өгөх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлал бий.

Хамгийн анх 2010 онд уг төслийг санаачлагчид хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлж байсан.  Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн юм.

Харин энэ жилийн тухайд “Урам хайрла” уриан дор олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.  Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар олны сонорыг мялаахад бэлэн болжээ.

 

Мөн өнгөрөгч ням гаригт Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид “Урам Хайрла” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хувь хүн болон албан байгууллагуудаас цугларсан хувцас хунар, хүүхдийн хоол тэжээл, хувцас живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд гардуулан өгч,

Хотын дарга Э.Бат-Үүлийн гэргий  Б.Дэлгэртуяа эмэгтэйчүүдтэй дасгал хийн, зөв амьдрахуйн талаар ярилцсан байна.

 

Мөн дуучин Р. Номин, хуучир хөгжимчин П. Отгонбаатар нар ая дуугаа өргөжээ.

Уг хорих ангид 0-9 сартай 8 хүүхэд өсч байна. Мөн төрөх дөхсөн 2 жирэмсэн эмэгтэй байдаг аж.


 Нэг хэсэг мөстэй аян хүчээ авсан бол одоо “Урам хайрла Challenge” цахим ертөнцөд ид хүчээ авч эхэллээ. Энэ аяны хүрээнд хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриаллаа.

Урам авсан хоёр хүн нь цаашаа тус бүр хоёр хүнд урам хайрлах үгсээ хэлэн, гинжин хэлхээ үүсэх юм. Энэ Challenge-ыг СГЗ, шог зураач С.Цогтбаяр эхлүүлсэн байна.