m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.29 00:50
153
Итали улсын батлан хамгаалахын атташе зочиллоо

Бүгд Найрамдах Итали Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсыг хавсран суугаа Батлан Хамгаалахын атташегаар шинээр томилогдсон хурандаа Фабиано Зинзоне манай улсад анх удаа ажлын айлчлал хийж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаа зочилж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд нартай уулзлаа. 

Монгол-Италийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцож, 2015 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна.

 ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай ноён Фабиано Зинзонег хүлээн авч уулзсан юм. 

Уулзалтын үеэр “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг ойрын хугацаанд байгуулах, Италийн цэргийн сургуульд Монголын цэргийн алба хаагчдыг сургах, “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Италийн оролцоог өргөтгөх зэрэг чиглэлээр харилцан ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрчээ.