m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.28 05:09
1209
Дэлхийн хамгийн өндөр барилга 1000 метр байна

Саудын арабын Жеддах хотод дэлхийн хамгийн өндөр барилга “Kingdom Tower”-ын барилгын ажил явагдаж байгаа. Энэхүү барилгыг барихад санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байсан бөгөөд саяхан санхүүгийн хувьд бэлэн болсон гэдгийг зарлажээ. “Kingdom Tower”-ыг барихад 1.23 тэрбум  доллар зарцуулагдах бөгөөд “Гордон Гилл + Адриан Смит” фирм хариуцан ажиллаж байгаа гэнэ. Чикаго хотоос гаралтай тус фирм нь одоогоор дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдоод буй Бүрж Калифа барилгыг барьж байжээ.

Энэхүү “Kingdom Tower” одоо байгаа дэлхийн хамгийн өндөр барилгаас хамгийн багадаа л 173 метр өндөр байх гэнэ. Үүнд тансаг зэрэглэлийн зочид буудал, амины орон сууц, оффис гээд олон төрлийн үйлчилгээ байх бөгөөд таван жилийн дараа буюу 2019 онд ашиглалтанд орно.

Г.Төгөлдөр