“ТВ Коктейль” хамтлагийн залуус “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киногоо үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. Энэхүү киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болж буйгаа дуулгасан юм.
“Мөрөөдлийн хөлөг онгоц”-ыг найруулан цэнхэр дэлгэцэнд гаргасан найруулагч Б.Сэнгэдоржийг кино сонирхогчид андахгүй билээ.
Тэрбээр “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч”," Ларьдма", "Үргээлэг" зэрэг дэлгэцийн олон арван чанартай бүтээлүүдийг найруулсан Монголын чадварлаг залуу найруулагчдын нэг удам дамжсан урлагийн хүн юм.
Түүний аавыг Монголын хошин урлагийг үндэслэгч, домогт жүжигчин /МУГЖ / Л.Жанчивдорж гэдгийг монголчууд андахгүй.
Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын зургааны өдөр нээлтээ хийх “Омарын эрэлд” адал явдалд инээдмийн уран сайхны киног найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ. Түүний анхны инээдмийн уран сайхны киноноос та бүхэн "адал явдалд инээдмийг" мэдрэх болно гэжээ.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Ирэх арваннэгдүгээр сарын 06-нд кино театруудад нээлтээ хийх " ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны киноны албан ёсны трейлер цацагдлаа.