m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.28 06:02
464
Гутлаа хэрхэн тохируулах вэ?

“Нэмэлт гоёлууд, юуны өмнө гутал таныг бүтэн толгойн хэмжээтэй дээш нь татаж чадна” гэсэн нэгэн нэртэй загвар зохион бүтээгчийн үг байдаг. Үнэхээр гутал бол өмссөн хувцасны донж маягийг тодотгож өгдөг учир хүний гадаад, үзэмжид чухал нөлөө үзүүлдэг. Гутал нь хүний тулгуур эрхтэн болох хөлөнд өмсдөг хувцас учраас хүний алхаа гишгээ, дохио зангаа, эрүүл мэнд зэрэг зан араншинг тодорхойлох олон чухал хүчин зүйлст шууд нөлөөлдөг. Ажил хэрэгч хүнд зайлшгүй байх ёстой чухал шинж чанар болох өөртөө итгэлтэй шийдэмгий, бас  хурдан шалмаг байдлыг алхаа гишгээгээр нь тодорхойлж болдог тул ажил хэргийн үед болон өдөр тутам өмсөх гутлаа зөв тааруулан сонгож авах нь чухал. Ажил дээрээ болон албан хэргийн байдалд зузаан ултай (платформ) ба урдуураа онгорхой гутал, кет, пүүз, 6 см-ээс дээш өсгийтэй мөн лакадсан элдэв гоёл чимэгтэй буюу гоёлын зориулалттай гутал өмсдөггүй. Ажил хэрэгч бүсгүй албан ёсны байдалд 3-6 см өндөр өсгийтэй хар, хүрэн болон бараан өнгийн гутал өмсөх нь хамгийн зохимжтой.

Нэг. Гутлыг бие галбиртаа тохируулан сонгох

Өдөр тутам өмсөх гутлын өсгийний өндөр, намыг биеийн онцлог ялангуяа, гуя, өгзөг, ташааныхаа хэлбэрийг харгалзан сонгох нь гоо сайханд болон эрүүл мэндэд ач холбогдолтой.

Хоёр. Гутлыг хөлнийхөө онцлогт тохируулан сонгох

  1. Махлаг бөгөөд булчинлаг хөлтэй бол завсрын өнгөтэй, дунд зэргийн болон нарийвтар өсгийтэй гутал зохимжтой. Харин лакадсан хийгээд матрын арьсан гутал махлаг хөлийг улам тодруулж харуулна.
  2. Нарийн, туранхай хөлтэй бол саалтуур, арал зэрэг нэмэлт тоногтой, хэт дөрвөлжин хоншоортой болон зузаан ширэн гутал зохимжгүй.
  3. Богино хөлтэй бол юуны өмнө өндөрдүү өсгийтэй гутал сонгох нь зохимжтой. Харин хөл, цээжний харьцаа зохимжтой бол намхан өсгийтэй гутал өмсч болно. Харин өвдөг давсан түрүүтэй мөн урт хоншоортой гуталнаас эрс татгалзвал зохино.