Одоогоос 375 жилийн өмнө буюу 1639 онд Халхын анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазар “Ширээ цагаан” нуурт Шар бүсийн Өргөөгөө цогцлоон барьсныг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт он цагийн эхлэл хэмээн үзэж өнөөг хүртэл нийслэлийн ойн арга хэмжээг өргөн тэмдэглэдэг уламжлалтай болжээ.
Одоогоос 375 жилийн өмнө буюу 1639 онд Халхын анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазар “Ширээ цагаан” нуурт Шар бүсийн Өргөөгөө цогцлоон барьсан
Ойн хүрээнд өнөөдөр нийслэлийн хэд хэдэн газар ёслолын үйл ажиллагаа болсон юм. Үүнд анх хотын шавыг тавьж байсан “Мэлхийт” хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Чингис хааны талбайд Монгол Улсын туг болон нийслэлийн тугийг залах ёслол боллоо.
НИТХ-ын дарга Д.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх, уртын дуугаа өвлүүлэх, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасан. Нийслэлийн нутгийн захиргаанаас Монголын төрийн бодлогыг дээдлэн хэрэгжүүлж, нийслэлийн сүлдэд хуур, Монголын нууц товчоонд жил бүр хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 1994 онд "Мэлхийт" хөшөөг босгосон түүхтэй байдаг" гэсэн юм.
Харин тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирээдүйд нийслэл хот ямар байх талаар өгүүлэв. Тэрбээр "2033 онд оюутны унирверсад наадмын эрхийг авч 2040 онд олимпын эрхийг авна. Үүний эхлэл болох 2016 онд Европ Азийн төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх АСЕМ-ын чуулганд бэлдэх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уг чуулга уулзалтыг Монгол Улсад хийлгэх санаачилгыг авчирсанд нийслэлчүүдийнхээ өмнөөс гүнээ талархаж байна. 13 дугаар зуунд Их хуралдай болоход Монголын их эзэнт гүрний өнцөг булан бүрээс ноёд хаадууд ирж чуулдаг байсан юм. Яг үүнтэй адилхан дэлхийн хуралдай болох гэж байна" хэмээсэн юм.
Нийслэлийн 375 жил ойн өдөр айл өрх болж байгаа хосуудад хотын удирдлагууд баглаа цэцэг гардуула