m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.30 02:59
434
Хачиртай шарсан тахиа хийх арга

Орц: Тахианы гуя, 1.5 кг төмс, 2 ширхэг сонгино, 1 ширхэг лууван, амтлагч, гурил, ургамлын тос, давс

Юуны түрүүнд тахианы махаа давслаж, янз бүрийн амтлагчаа (улаан нунтаг чинжүү, цагаан гаа гэх мэт) цацаж дэвтээнэ.

Бэлтгэх арга:
3-4 цагийн турш хөргөгчиндөө байлгах хэрэгтэй. Дэвтсэн тохиолдолд мах илүү амттай болох болно. Сонгиноо хагас дугуй хэрчиж, лууван болон сармисыг савх хэлбэрээр хэрчинэ. Халуун тос. Тахианы махаа гуриланд өнхрүүлэх. Тостой савандаа хэдэн ширхэг сармис хийх хэрэгтэй бөгөөд энэ нь тахианы мах түлэгдэхээс хамгаалах юм.Тахианы махаа шарахдаа хоёр талаас нь улайлгаа л боллоо. Давс, гурил, халуун чинжүү, сонгино бүгдийг нь хутгана. Эхлээд сонгиноо шарах хэрэгтэй. Дараа нь луувангаа шарна. тосгүй саванд шарсан тахиа, Лууван, сонгиноо хийж дээрээс амталсан төмс хийнэ,луувангаа тавина,дээрээс сонгино, сармисаа тавина. Дээрээс нь бага зэрэг шөл хийж, лаврын навч нэмж болно. Ингээд 30 минутын турш жигнэх шаардлагатай.