Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа анхны бие даасан тоглолтоо таван настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулж байсан билээ.
Тэгвэл мисс дуучин хэмээн нэрлэгддэг дуучин бүсгүй маань ирэх сарын 08-нд "Strings club"- д "Lhamitone Evening" нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолтонд тэрээр 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунуудаас дуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлаг, Jazz, Blues, Pop, Country, country rock дуунууд голчлон эгшиглэх аж. Юутай ч удаан хугацаанд чимээгүй байсан дуучин бүсгүйн сураг ийн гарсан нь содон сонсогдож буй биз ээ.