Гадаадын хэвлэлүүд ар арасаа ам дамжин дэлхийн дулаарал болоод түүний уршгаар дэлхий дахин тэр дундаа ОХУ-ын бүс нутаг болоод Евроази тивд илүүтэй хүйтрэхийг бичиж байна.
Жишээ нь, Японы "Mainichi" хэвлэлд дурдсанаар профессор Масато Мори тэргүүтэй Токиогийн их сургуулийн эрдэмтэд Хойд мөсөн далайд хийсэн судалгаанд дэлхийн дулаарлын улмаас хайлж буй далайн мөс агаарын урсгалын чиглэлийг өөрчилж буйг баталжээ.
Японы эрдэмтдийн дүгнэлтээр ОХУ, Монгол улс, Казахстан болон бусад Евроазийн төвийн орнуудад цочрол хүйтэрнэ гэсэн байна
Эрдэмтдийн баг Умард мөсөн далайн захад байрлах Баренцын тэнгисийн 1979-2012 оны үзүүлэлтийг ажиглан мөсний хамрах хүрээ болоод агаарын чиглэлийн өрчлөлтийг ажигласан байна. Үүний үндсэнд мөсний хамрах хэмжээ бага болох тусам агаарын хүйтэн урсгал чангардаг болох нь нотлогдсон аж. Мөсөн давхаргын хамрах хэмжээ бага аваас агаарын урсгал эх газрын төвд цагийн зүүний чиглэлээр тойрох хөдөлгөөнтэй байна. Үүний улмаар Хойд мөсөн далайн хүйтэн агаар ямарч саадгүйгээр тивд орж ирнэ гэсэн үг. Иймд хахир хүйтэн өвөл болох гэнэ. Японы эрдэмтдийн дүгнэлтээр ОХУ, Монгол улс, Казахстан болон бусад Евроазийн төвийн орнуудад цочрол хүйтэрнэ гэсэн байна.
Түүнчлэн өөр нэгэн хэвлэл болох Японы шинжлэх ухаан, газрын гүний усны теник судлалын inoСМИ.Ru сайт Баренцын тэнгисийн мөсний хэмжээ багасах аваас хүйтэн өвөл Японд ч ирэхийг бичжээ.
Үүнтэй зэрэгцээ Оросын эрдэмтэд өөрийн таамгыг дэвшүүлж байна. ОХУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Владимир Мельниковын хэлснээр Сибир болон Урал дахь эрт хүйтрэлт нь 30-35 жил үргэлжилж болзошгүйг анхааруулаад энэ нь хүйтэн агаарын мөчлөгийн нотолгоо гэжээ. Түүний хэлснээр "Агаарын мөчлөг өөрчлөгддөг. 1946-1976 онуудад хүйтний мөчлөг үргэлжлэсэн бол үүний дараа дулаан мөчлөг эхэлсэн. Дулаан мөчлөг нь XXI зуунд төгсөх байсан ч нарны идэвжлийн улмаас илүү олон жил үргэлжилсэн. Харин одоо хүйтэн мөчлөгт шилжиж байна" хэмээн Мельников хэллээ.
Түүнчлэн 2014-2015 оны арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ОХУ-ын Сибир болон Урал орчимд илүү хүйтэн байхыг анхааруулж байна. Тэнд агаарын хэм -33 байх ажээ.