Баян-Өлгий аймагт энэ өвөл өвс тэжээлийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй. Өмнөх хоёр жилд аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдсан өвс чанар алдаад эхэлсэн ч өнгөрсөн зун намар хур тунадас бага орсон, их цастай хүйтэн өвөл болох магадлалтай учир малтай иргэд уг асуудалд ихээхэн анхаарал тавьж байна.
Тус аймаг энэ оны өвсийг дээрээс тогтоосон хэмжээнд, боодол бүрийг 3300 төгрөгөөр худалдан авч нөөцөлжээ. Мөн сум бүр аюулгүйн нөөцөд жилд 50 тонн өвс бэлтгэх шаардлагыг Алтай, Сагсай, Цэнгэлээс бусад сум бүрэн хангаж хараахан амжаагүй байгаа аж. Түүнчлэн бэлчээр нутаг нь гандуу байсан Булган суманд 40 тонн өвсийг худалдан авч ойрын үед хүргүүлэхээр болсон байна. Өмнөх онуудаас хадгалагдсан боодол өвсний үнэ 3500-4000 төгрөгний үнэ хаштай байна. Өлгий суманд одоогийн байдлаар 45 кг хорголжин тэжээл 20 970 төгрөгний үнэтэй байгаа юм байна. Харин боодол өвс 3500, уут хивэг 13 000 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Боодол өвс 3500, уут хивэг 13 000 төгрөгийн үнэтэй байгна.