m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.07 09:51
201
Шатрын улсын аварга эхэллээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

Монгол улсын Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 54 дэх, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн тэмцээн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Монгол Улсын гавъяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд эхэлсэн. Тэмцээн Монгол хүн “Олон улсын мастер” цолны анхны болзол биелүүлсний 50 жилийн ой, Говь-Алтай аймагт “Шатрын сургууль” байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж буй нь бас нэгэн онцлог үйл явдал болж байна.

Энэ удаагийн тэмцээн хөдөө орон нутагт долоо дахь удаагаа тэр дундаа Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Өмнө нь 1976 онд “Монгол гайхамшиг” гэгддэг олон улсын мастер Түдэвийн Үйтүмэн агсаны төрсөн нутаг Бигэр суманд, 1982 онд Алтай хотод тус тус болжээ. Тэмцээн энэ сарын 7, 10-нд түр завсарлан амрах юм. Эхний тойрогт их мастер Ц.Батчулуун, их мастер Б.Хатанбаатартай, их мастер Д.Шаравдорж, их мастер Б.Гүндаваатай оноолт таарсан байна. Тэмцээнд гурван шатны тэмцээнээс шалгарсан эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөх бөгөөд энэ сарын 12-нд өндөрлөнө.

Т.Сайнаа