Ганцаараа юм шиг гуниг өвөртөлчхөд
Гадаа гэртгүй бодол хөтөлж явна
Гал шиг сэтгэлийг минь асаах
Ганцхан бадаг шүлэг хэлхэх гэж
Сэтгэл дотроо будаг түрхэж
Шинэхэн өнгөнөөс нь дэвтэртээ буулгана
Өвөрт минь хааяа хургаж ирдэг
Үгүйлэх эзэнгүй тэнэмэл гунигийг
Харцнаасаа арчих гэж инээд түүж
Хайлган намрын энэ л цагуудад
Хагдарч унасан навчтай цуг үддэг
Уйтай намар сэтгэл гэгэлзүүлж
Унаж байгаа шаргал төрхөөрөө
Уясал, хайр, санагалзахын далайд живүүлэх гэж
Улам улам ихээр хөл доор минь хөглөрнө
Ирэх хаврын цагаар ахиад дэлгэрдгийг бодож
Их удахгүй гуниг минь үргэж холдохыг санаж
Энэ л намрын навчсыг салхиар аргадан үдье
Инээмсэглэл тодруулан байж гунигаач бас үргээе
Ирж яваа цаг жаргал тэврээстэй яваа....