m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.28 09:06
103
Сүхбаатар аймаг тамхины хяналтын хэрэгжилтэнд шалгалт хийжээ

Тамхины хяналтын тухай хууль, Сүхбаатар аймгийн ИТХ-ын “Тамхины хяналтыг сайжруулах тухай” 2011 оны 66 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан худалдаа үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийлээ. Хамтарсан ажлын хэсэгт Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн байцаагч нар томилогдон ажилласан юм. Тус сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, баар, ресторан, нийтийн хоол, үзвэр үйлчилгээний 30 гаруй газруудад ажиллаж, хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийжээ. Үүнд :

 -Баар цэнгээний газрын дотор тал/үйлчилгээний заал/-д тамхи таталтын байдал

-ОО-ын өрөөнд тамхи татах байдал

-Буудлын өрөөнд тамхи татах байдал

 -Үйлчилгээний газруудын гадна талд тамхи татах байдал

 -Тамхины эсрэг наалт, анхааруулга байрлуулсан эсэх

 -Тамхины наалт хангалтгүй газруудад наах

Түүнчлэн илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгөв. Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, баар, ресторан, нийтийн хоолны газруудын дотор талд тамхи татсан зөрчил илрээгүй, зарим үйлчилгээний газрын гадна талбайд тамхины иш хайрцаг хаясан байсныг арилгуулах үүрэг өгчээ.