m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.03 02:49
404
Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид жил бүрийн арван нэгдүгээр сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаж  өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээрээ  үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ.

Энэ оны арван нэгдүгээр сарын 07-ны өдөр Б.Цогнэмэхийн зохиол төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо хийж үргэлжлүүлэн Б.Шүүдэрцэцэгийн зохиол УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”,  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан”УГЗ Ш.Гүрбазарын зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”,   Д.Равжаагийн “Саран хөхөө”  зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчид та бүхэндээ бэлэг барих гэж байна.

Театрын үзвэрийн жилийн нээлтийн үйл ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд өөрийн театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчдээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж, уран бүжигчдийн  болон морьтон баатруудын үзүүлбэр зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.

Мөн 11 сараас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн маань амралт эхлэж байгаатай  холбогдуулан  эрдмийн театрын уран бүтээлчид “Норовын намтар” “Тэмүүжин” зэрэг хүүхдийн жүжгүүдээрээ бэлэг барих гэж байна.