m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.03 03:06
108
Ирланд улс усны төлбөртэй болно

Олон зуун ирландчууд улсын нийслэл Дублин хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байна. Учир нь Засгийн газраас усны үнийг төлбөртэй болгож байгааг шүүмжлэн жагсаж байна.

Засгийн газрын уг шийдвэр нь олон улсын зээл олгогчдын шахалтаар гарсан гэнэ. Түүнчлэн эрх баригчдын тайлбарлаж буй өөр нэг шалтгаан нь усны байгууламжийг засах шаардлагатай хэмээн хэлжээ. 

Энэ оны аравдугаар сар хүртэл ирланчуудын хувьд хэрэглээний усаа үнэ төлбөргүй ашиглаж байсан юм. Харин одооноос эхлэн улсын оршин суугчид жилд 300 гаруй евро төлөхөөр болжээ.  

Ирланд улс усны төлбөртэй болно