2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Чили улс зохион байгуулах хүсэлтэй байна. Энэ талаар тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сержио Хадуэ мэдэгджээ. “Бид ДАШТ-ийг бие даан зохион байгуулахад бэлэн. Гэхдээ Уругвайтай хамтарч явуулах өөр нэг хувилбар бий” хэмээн тэрбээр хэлсэн байна. Өмнөд Америкийн энэхүү улс 1962 онд хөлбөмбөгийн их баярыг хүлээн авахад Пеле, Гарринча тэргүүтэй Бразил хоёр дахь түрүүгээ хүртэж байв. Харин талбайн эзэд томхон сенсаацыг дэгдээсээр хүрэл медальд хүрсэн билээ. Хөлбөмбөгийн ДАШТ 2018 онд Орост, 2022 онд Катарт зохиогдох тов хэдийнэ гарсан. Харин 2026 оных Канад, Шинэ Зеландын аль нэгэнд болох магадлал өндөр байгаа юм. Хэрэв Канад энэ дуэльд ялбал Чилийн боломж эрс багасна. Харин өөр тивд зохиогдвол тэдэнд боломж гарч ирэх юм.