Энэ сарын 27-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод 62 настай монгол жуулчин сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тэрээр Монгол Улсын Ардын зураач, Төрийн Соёрхолт До.Болд байсан бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотын QCC Арт Галерейд "Азийн Урлаг: 40 жил Контемпорэри Вьюз" үзэсгэлэнд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Я.Оюунчимэг болон зураач, дизайнер Б.Сарнай нарын хамт Монгол Улсаа төлөөлөн оролцжээ.
Төрийн соёрхолт зураач До.Болд одоо Япон улсад байгаа аж. Энэ сарын 5-нд Японы Шизуока мужийн Родины музейд болох дараагийнхаа үзэсгэлэнд оролцохоор тус улсыг зорьсон байна.
Тэрээр Вашингтон Ди Си хотоос Нью-Йорк хотноо ирээд, Penn Station (галт тэрэгний буудал) руу ороод төөрч, улмаар гарах гарцаа андуурч гаран Нью-Йорк хотын Сэнтрал Парк хүртэл явсан бөгөөд энэ сарын 1-ний өдөр эсэн мэнд олджээ.
Penn Station галт тэрэгний буудал
New York Central park