m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.06 02:11
1290
Амтат лазанья хийх арга

Орц:

бяслаг 350гр

улаан лооль 500гр

сонгино 1ш

ургамлын тос 2/хх

сүмс 1х/х

татсан үхрийн мах 300гр

амтат улаан чинжүү 1ш

цөцгийн тос 60гр

гурил 60гр

сүү 300мл

Лазани зуурмагт:

гурил 100гр

Хийх арга:

1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэн чинжүү, улаан лоолийг мөн шоо хэлбэртэй хэрчинэ.
2. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, сармисыг бага зэрэг хуураад дээр нь татсан үхрийн мах, улаан лооль, чинжүү, давс нэмж үргэлжлүүлэн хуурна.
3. Сүмс бэлтгэх: Цөцгийн тосыг хайлуулж гурилаа нэмээд цайвар шаргал өнгөтэй болтол хуурч дээр нь сүү, давс, нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь чанана.
4. Лазани зуурмаг бэлтгэх: Гурил, өндөгний шар, ургамлын тос, давсаа хольж зуурмаг бэлтгээд гураваас-дөрвөн хэсэг болгон хувааж шарах шүүгээний тэвшний хэмжээтэй, таван мм-ээс зузаангүй элдэнэ.
5. Шарах шүүгээг хоёр зуу хэм хүртэл халааж, тэвшийг тослоод, ёроолд нь бага зэрэг сүмс хийж, шанзыг жигдхэн тараан тавьж дээгүүр нь бяслаг цацаж сүмс, лазани гурилаар бүрхэж өгнө. Иймэрхүү маягаар хоёроос- гурван үе давхарлан тавьж, хамгийн дээд талын лазанъяагийн гурил дээгүүр бяслаг цацаж шарах шүүгээнд шаргалттал нь жигнэнэ.