Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Хятадын “LOOKWE” сэтгүүлийн газартай хамтран Монгол Улсыг сурталчилсан тусгай дугаар гаргажээ.
Энэхүү тусгай дугаарт Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хоёр орны харилцааны хөгжлийн талаарх мэдээлэлийг багтаасан аж.
Хоёр тал 2014 оныг Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.