m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.06 08:54
118
Компьютер хүнийг ууртай болгодог

- Сэтгэлзүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.

- Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.

- Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.

- Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.

- Энэ нь хуурай нүдний хам шинж өвчин бий болгодог. Үүнээс сэргийлж доорх нүдний дасгалыг хийгээрэй!

- Компьютерийнхээ дэлгэцнээс холдож нүдээ дээш доош хөдөлгөнө, хурдан хурдан цавчина. Та энэ дасгалыг хэр их хийнэ, төдий чинээ таны нүд эрүүлжинэ.

- Компьютер дээр ажиллах цагаа зохицуул.
-Уураг тархиндаа бага ч гэсэн амралт өгөхийн тулд цаг бүр арван таван минут завсарлах шаардлагатай.

-Сандалд тохой, толгойны түшүүр зайлшгүй байх бөгөөд биендээ тохирсон хэмжээний сандлыг сонгох чухал.

-Мониторын дээд хэсэг нь нүднээс жаахан дээр, харин доод хэсэг нь таны бие рүү жаахан хазайсан байдалтай байх ёстой. Ингэснээр таны нүд ядрах нь багасна.

-Компьютерийн дэргэд кактус цэцэг тавь. Энэ цэцэг нь дэлгэцнээс гарах хорт туяаг саармагжуулна.