m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.06 09:34
155
"Үйсэн дээрх бичээс" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Энэ сарын 5-нд Булган сумын Соёлын ордонд Сэлэнгэ сумын сургуулийн багш М.Цэрэндэжидийн "Үйсэн дээрх бичээс" бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үйсээр хийсэн наамал, хайчилбар, цоолбор, бичээс, зураг, үйсэн ном зэрэг олон төрлийн 50 гаруй бүтээлийг дэлгэн тавьсан уг үзэсгэлэн хоёр хоног үргэлжлэх аж.