m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.07 03:11
823
Энэтхэгийн тухай сонирхолтой баримтууд

Мянга мянган жилийн өв соёл, гайхалтай түүхээрээ жуулчдыг соронздон татдаг орон бол Энэтхэг билээ. Орчин үеийн олон шинжлэх ухааны эртний Энэтхэгээс үүсэл гаралтай болохыг судлаачид баталдаг. Ингээд тус улсын тухай сонирхолтой баримтуудыг сонирхуулъя.

1. Сүүлийн 10 мянган жилийн турш энэтхэгчүүд бусдын газар нутаг руу халдан довтлоогүй аж.

2. Одоогоос 5000 жилийн өмнө дэлхийн хүн амын ихэнх нь ой, агуйд амьдарч байсан бол энэтхэгчүүд Шинду хөндийд хот босгож, Хараппын соёл иргэншлийг бий болгож байжээ.

3. Энэтхэг хэмээх нэр нь Инд мөрний хажууд нутаглаж байсан хүмүүс гэсэн утгатай.

4. Шатар Энэтхэгт анх үүсчээ.

5. Алгебр, геометр ч бас эндээс эхтэй.

6. МЭӨ 1009-1004 онд Энэтхэгийн Танжурт дэлхийн анхны чулуун ордныг барьжээ.

7. Энэтхэг хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт, газар нутгийнхаа хэмжээгээр долдугаарт бичигддэг.

8. Дэлхийд хамгийн их шуудан хэрэглэдэг орон бол Энэтхэг.

9. Нийтдээ нэг сая гаруй ажилтантай Энэтхэгийн төмөр зам дэлхийн хамгийн том ажил олгогч байгууллага.

10. Хамгийн анхны дээд сургууль МЭӨ 700 онд Энэтхэгт байгуулагджээ. Түүнд дэлхийн олон орны 10 мянга 500 орчим оюутан суралцаж байсан бөгөөд 60 орчим төрлийн хичээл үзэж судалж байжээ. 

11. Жагарын оронд 2500 орчим жилийн өмснө үүссэн Аюурведийг хүн төрөлхтний түүхэн дэх анхны анагаах ухааны сургууль гэж тооцдог.

12. Энэтхэг орон XVII зууны эхээр Британийн колоничлолд орохоосоо өмнө дэлхийн хамгийн баян улс байв. Америк тивийг нээсэн Италийн далайчин Христофер Колумб баян тансаг Энэтхэгт хүрэх гэж төөрч яваад агуу нээлтээ хийсэн гэдэг.

13. 1114-1185 оны хооронд амьдарч байсан Энэтхэгийн математикч, одон орон судлаач Бхаскара дэлхий нарыг бүтэн тойроход 365.3 хоног зарцуулж байгааг гайхалтай нарийвчлалтай тогтоосон байдаг.

14. Энэтхэгийн авьяаслаг математикч Баудхаяна Пифагорын теоремыг анхлан нээсэн нь европчуудын нээлтээс хоёр зуугаад жилийн өмнөх үйл явдал юм.

15. Дахиад л тооны ухааны тухай ярихад МЭӨ 5000 оны үед эртний Грек, Ромын математикчид 10-ын зуун зэрэгт тоог ашигладаг байсан бол энэтхэгчүүд тэднээс 10 дахин илүү тоог бодож чаддаг байв. 

16. 1896 оныг хүртэл Энэтхэгт уул уурхайн салбарт алмазны үйлдвэрлэл дээд цэгтээ хүртэл хөгжсөн гэдэг.

17. Гималайн нуруунд байх Бейли гүүрийг дэлхийн хамгийн өндөр гүүрт тооцдог. Энэхүү гүүрийг энэтхэгчүүд 1982 онд барьжээ.

18. Энэтхэгийн эрдэмтэд одоогоос 2600 гаруй жилийн өмнө сушурата хэмээх аргаар мэдээ алдуулж хийсвэр, давсагны чулуу, хуванцар, сонсгол, тархины мэс заслуудыг амжилттай хийж байсныг цөөнгүй баримт сэлтэд бичиж үлдээсэн байдаг.

19. Энэтхэг улс дэлхийн 90 гаруй оронд компьютерийн программ хангамж нийлүүлдэг.

20. Энэтхэгийн голлох шашин индуизм бол лалын шашин удаалдаг.

21. Тус улсад 300 мянга гаруй сүм хийд байдаг нь дэлхийд №1 үзүүлэлт.  

22. Йога 5000 жилийн өмнө Энэтхэгт анх үүсчээ.

23. Энд цагаан хоолтнууд маш олон. Зарим цагаан хоолтнууд мах, өндөг иддэггүй бол зарим нь зөвхөн жимс юм уу ургамлын гаралтай зүйлээр хооллодог. Тиймээс Энэтхэгийн цагаан хоолны газрууд үүдэндээ тусгай тэмдэглэгээтэй байдаг.  

24. Жижиг хотод 3-4 өрөө байр түрээслэхэд 6-10 мянган рупи, Мумбаи мэтийн том хотод хоёр өрөө байрны сарын хөлс 50 мянган рупи байдаг. Харин томоохон хотуудад албан хаагчийн сарын дундаж цалин 50-60 мянган рупи (800-900 ам.доллартай тэнцэнэ)

25. Энэтхэгт үүрэн телефоны үнэ ханш нэлээд хямдхан. Муж дотроо нэг минутын дотор ярих, мессеж бичихэд монгол мөнгөөр 40 хүрэхгүй төгрөгийн ханштай бол муж хооронд 50 төгрөг байдаг. Харин гар утсаараа интернэт ашиглахад 1 gb нь 3500 орчим төгрөг.

26. Эндхийн хуриманд 300-1500 зочин (заримдаа үүнээс ч их) цуглах нь хэвийн үзэгдэл. Тийм учраас зохион байгуулагчид хоол хүнсээ хангаллтай базаадаг уламжлалтай.