Намрын адаг сарын шинийн 5-ны билэгт сайн өдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав нарын хөшөөний нээлт боллоо. Нээлтэд аймгийн удирдлагуудаас гадна тус хөшөөг босгоход хувь нэмрээ оруулсан хүмүүс болон сумдын удирдлагууд хүрэлцэн ирж нээлтэд зориулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Улиастай хотноо Жалханз хутагт Ц.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав нарын хөшөөний нээлт боллоо
Өнөө жил Очирваань бурханы хувилгаан, Жалханз хутагтын 20 дугаар дүр, Монгол улсын ерөнхий сайд агсан Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Дэмчиг бурханы хувилгаан Дилов хутагтын VII дүр Б.Жамсранжавын 130 жилийн ой тус тус тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт хувилгаадын ойг тохиолдуулан энэхүү хөшөөг ийнхүү бүтээж өнөөдөр Завхан нутгийн сүсэгтэн олонд хүлээлгэн өглөө.