m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.08 03:26
124
Галт зэвсэг хэрэглэсэн 22 гэмт хэрэг бүртгэгджээ

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ жилийн галт зэвсгийн тооллого өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Галт зэвсэгийн тооллого арванхоёрдугаар сарын 4-нд дуусна 

Ингэхдээ нийслэлийн иргэд харъяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх бол орон нутгийн иргэд аймгийнхаа цагдаагийн газарт бүртгүүлнэ.

Энэ онд галт зэвсгээр үйлдэгдсэн хэрэг 22 бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн дөрөв нь галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй байсан аж. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 4-нд Архангай аймгийн Их тамир суманд 30 настай Ч гэгч залуу галт зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас бол амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.