m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.09 02:55
1261
Анхилуун мухар цагааны үндэс бөөрөнд сайн

Анхилуун мухар цагаан нь  сарааны овогт багтдаг олон булцуут бүдүүн хэвтээ үндэслэг иштэй 30-50 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал.  
 
Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монголын шинэс болон нарсан ой, хусан төгөл, сөөгөн ширэнгэ, хад, асганд ургана. Цайвар шаргал өнгөтэй, 0,2-1 см бүдүүн, дотор тал нь цагаан гадна талдаа ойрхон үеүдтэй, нарийн сахлагй, тууш атираатай, мушгирсан, хөнгөн үндэстэй.
 
Анхилуун мухар цагааны үндэс "Polygonati odorati radix" -ийг эмийн мухар цагаан, мухар цагаан, цагаан хор хэмээн нэрлэдэг. Өвөрмөц үнэртэй. Хавар нахиалахаас өмнө, намар хөрсөн дээрх хэсэг хувхайрахаас өмнө түүж бэлтгэнэ.
 
Анхилуун мухар цагааны үндсэнд Полисахарид, Сапонин, Зүрхний гликозид агуулагддаг. Бөөр, давсагны өвчин, биеийн тамир тэнхээ, чарх сайжруулахад 7,4-14,8 граммыг хандалж уудаг. Унламжлалт эм: Сожид, Шар мод-3, Ванлаг-35, Бариав-17, Сэндэн-25, Задь-15 -ийн найрлагад ордог аж.