
Ер нь загасыг загасанд хоббитой, амьтан хайрлаж чаддаг, цэвэрч, хөдөлмөрч, завтай хүн тэжээдэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Дээрх 5 чанараас аль нэг нь дутуу байлаа гэхэд тэжээж байх явцдаа дутуу зан чанараа өөртөө төлөвшүүлж болно. Энэ бол өөрийгөө ялан дийлж байгальд хайртай, амьтанд хайртай зөөлөн зан чанарыг өөртөө төлөвшүүлж байгаагийн нэг илрэл юм болов уу гэж бодож байна.
Ингээд танд тус болох энгийн хэдэн зөвлөгөөг хүргье
Аквариум. Гэж юу вэ? гэсэн асуултад хүн болгон тодорхойлолт олоод л хэлчихнэ. Гэхдээ зүгээр нэг дөрвөлжин шилэн сав л бол аквариум гэж ойлгож болохгүй. Аквариум гэдэг бол өөрөө бүхэл бүтэн амьд ертөнц, байгалийн нэгээхэн хэлтэрхий юм. Аквариумын нэн чухал зүйл бол түүний хэлбэр дүрс ба хамгийн тохиромжтой нь тэгш өнцөгт аквариум. Мөн хэмжээний хувьд хэрэв та аквариумын ёроолд амьд ургамал суулгахаар шийдсэн бол усны гүн нь 50-60 см-ээс илүүгүй байх ёстой. Аквариумыг нар удаан хугацаагаар тусдаг газар байрлуулж болохгүй учир нь аквариум удаан хугацаагаар байснаар ногоорч замагжин улмаар хайрга ургамал, дотор хэсэг тэр чигээрээ түлэгдэж арилдаггүй хар ногоон толбо үүсдэг. Мөн олон жил чийдэнгээр гэрэлтүүлэх үед үүсдэг хүндрэл юм. Ер нь флорисэнт буюу өдрийн гэрлээр гэрэлтүүлэх нь өнгөлөг гэрэлтэй гоё харагдуулдаг.

Ус. Байгаль дээр химийн хувьд 100% цэвэр ус гэж хэзээ ч байдаггүй. Аквариумын ус маш тунгалаг, дотроосоо гэрэлтэж буй мэт цэвэр байх ёстой. Үнэр нь цэнгэг нуурын үнэр шиг. Ийм аквариум дахь загаснуудын өнгө нь хурц тод, ургамлууд нь үзэмжтэй харагддаг ба хурдан ч ургадаг. Аквариумын усыг орон сууцанд бол цоргоны уснаас авч болно. Гэхдээ дор хаяж 2-3 хонуулж байж хэрэглээрэй
Дулаан. Загас болон ургамлын хувьд усны дулааны хэмжээ нь амьдралын гол хүчин зүйлийн нэг бөгөөд зарим төрлийн загас 15-18 градуст хэвийн амьдарч чаддаг байхад заримд нь энэ нь хэтэрхий хүйтэн уцир өвчлөх юм уу үхэхэд ч нөлөөлдөг. Иймд усны дулааны хэлбэлзэл 2-3 градусаас ихгүй байх ёстой. Түрс шахах буюу зулзагалах үед энэ хэмжээг 1 градусаас хэтрүүлж болохгүй
Хайрга
Хайрга нь янз бүрийн ширхэг өнгө хэлбэртэй байх ба хүрэн хайрга аквариумыг илүү байгалийн мэт харагдуулах болно. Мөн загасны ялгадас хоолны үлдэгдэлийг хөвж бохирдохгүй байхад хэрэгтэй. Мөн ургамал ургах хөрс болдог ба илүү амьд харагддаг. Хайргыг дор хаяж 4-5 см дэвсэж өгөх хэрэгтэй. Хайргийг цэвэрлэхээр бол хайрга цэвэрлэдэг тусгай шаланкаар цэвэрлэсэн нь зүгээр

Гэрэлтүүлэг. Юун түрүүнд аквариумд таг зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нь шороо тоос орох, ус уурших, дулаан алдахаас сэргийлдэг. Аквариумын загас, ургамал болгонд гэрлийн хэрэгцээ өөр өөр байдаг. Гэрлийг дээрээс нь тусч байхаар таг дээр байрлуулдаг
