m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.12 04:10
371
Хэрэглээний үнийн улсын индекс дахин өслөө

Хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарын байдлаар 0.8 хувиар өслөө. Харин оны эхнээс 9.3 хувь, өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 9.4 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус өслөө. Түүнчлэн суурь инфляци жилийн 14.1 хувь байв.

Дашрамд дурдахад, инфляци нь үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулах бөгөөд хэрэглээний, бараа, үйлчилгээний индекс (ХҮИ)-ээр, “хувь”-иар илэрхийлэгдэнэ.