Монгол бахархлын өдрийг тохиолдуулан "Чингис хаан"одонг төр улсдаа их зүйл хийсэн, алдар цуутай нэгэнд өгдөг. Энэ жилийн шагналын эзэн тодорхой болсон байна.
Тулгар төрийн 2223, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан нэгэн эрхэм хүнийг Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнах болсныг нийтэд зарлах хэвлэлийн бага хурал 14.00 цагт Иргэний танхимд болох юм.
Чингис хааны одонгоор манай улсын чимэг болсон нэр хүндтэй зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл нар шагнуулж байсан юм.