m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.13 09:21
177
Үндэсний оюутны тэтгэлгийг энэ сарын 20-оос олгож эхлэхээр батлав

Үндэсний оюутны тэтгэлгийн 96200 төгрөгийг энэ сарын 20-оос олгож эхлэнэ.
Сургалтын төрийн сан “Голомт банк”, “Хаан банк”, “Хадгаламж банк”, “Худалдаа хөгжлийн Банк”, “Капитрон банк” зэрэг нийт найман арилжааны банктай “Оюутны үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгох” гэрээг өчигдөр Багшийн хөгжлийн ордонд байгууллаа. Оюутнууд тэтгэлэг авах банкаа өөрсдөө сонгох бөгөөд тухайн банкнаас оюутны карт руу шууд орно. Тэтгэлгийг улирлаар олгох ба зуны амралтын долоо, наймдугаар сарыг хасаад нийтдээ арван сарын тэтгэлгийг оюутан бүр авах аж. Он гарсаар зарим сургуулийн оюутнуудад олгох ёстой тэтгэлэг болон ирэх 4,5,6 сарын мөнгө болох 420 мянган төгрөгийг нэг дор өгөх нь зүйтэй юу? гэсэн асуулгад “Хэрэв засгийн газар шийдвэрээ өнөөдрийн хуралдаанаар гаргавал нэг мөр өгсөн ч болно” гэсэн хариултыг холбогдох хүмүүс өгч байлаа. Харин сургалтын төрийн сангийн захирал Б.Мөнхцэцэг “Энэхүү гэрээгээр оюутнууд ямар нэг шимтгэл, чирэгдэлгүйгээр тэтгэлгээ авах боломж нээгдлээ” хэмээн онцлов. Тэтгэлэг энэ сарын 20-оос олгогдож эхлэнэ гэж байгаа ч банкууд санхүүжилт орж ирвэл одоо ч шилжүүлсэн бэлэн байна хэмээн мэдэгдлээ.