Нэгэн цагт “Мэдэрхүй” болон хүний бусад шинж чанарууд уулзацгаажээ.”Уйтгар” уйдаад гурван ч удаа дарааллан эвшээлгэтэл “Солиорол” түүнд нуугдаж тоглохыг санал болгов. “Муу санаа” хөмсгөө өргөн гайхаж, “Нуугдахдаа Энэ чинь юу юм бэ?” гэв. “Солиорол” энэ бол тоглоом. Би нүдээ аниад 1-1000 хүртэл тоолох хооронд та нар нуугдацгаа, тоолж дуусаад би та нарыг хайж олно. Хамгийн сүүлд баригдсан чинь миний суудал дээр суугаад, тоглоомыг үргэлжлүүлэх болно.
“Урам зориг”, ”Үзэл санаа”, хоёр ихэд баярлан бүжиглэцгээв. “Баяр баясгалан”, “Эргэлзээ”-г итгүүлэхийн тулд дээр ,дээр үсрэн цовхчиж, харин “Хамаагүй” ямар ч сонирхол байгаагүй ч гэсэн хамт тоглохоор болов. Бүгд л хамт тоглохыг сонирхсон боловч “Үнэн” харин “Эцсийн эцэст олоод авахаас хойш нуугаад яах юм бэ?” гээд нуугдахаас татгалзан, ил байхыг эрхэмлэв. ”Бардам зан” шал дэмий тоглоом байна гэж хөдөлсөнгүй. Үнэн хэрэгтээ тэр өөрөө анх санаачилж чадаагүйдээ уур нь хүрч байсан юм. Харин “Аймхай” аз туршихаар шийдлээ.
”Солиорол” нэг, хоёр гурав... гээд тоолж эхэллээ. Хамгийн түрүүнд “Залхуу” анхныхаа таарсан чулууны ард орж нуугдав. ”Итгэл бишрэлт” тэнгэр өөд тэмүүлж харин “Хардалт” өөрийн хүчээр буй болгосон хамгийн өндөр модны сүүдэрт орж нуугдав. ”Өглөгч” өөрийн найз нартаа нуугдаж байсан газраа өгсөөр байгаад өөрөө бараг л нуугдаж чадахгүй хоцорлоо. ”Гоо сайхан” болор мэт тунгалаг нууранд нь орж нуугдав. ”Аймхай”-н олсон нуувч нь харанхуй агуй байж. ”Тачаал” эрвээхэйн далавчинд, ”Эрх чөлөө” өөрийн төгс төгөлдөр гэж бодсон салхины цохилтонд орж нуугдлаа. ”Аминчхан” зөвхөн өөртөө зориулж бүр анхнаасаа агаар сайтай тохилог газрыг сонгосон бол ”Худалч” харин далайн ёроолд нуугдахаар боллоо. \Үнэн хэрэгтээ тэр солонгоны цаана нууугдсан юм\
”Шунал”, ”Шаардлага” хоёр уулын гүнд оров. ”Мартамхай” өөрийнхөө нууугдсан газрыг мартаж орхиод энэ тийм ч чухал бус юм гэж бодлоо. ”Солиорол”-ыг 999 гэж тоолох хүртэл “Хайр” нуугдах газраа олоогүй л байлаа. Сарнай цэцгийн бутнаас өөр нуугдах газар түүнд олдоогүй бөгөөд бусад газрууд цөм эзэнтэй болсон байв. ”Солиорол” 1000 гэж хэлээд эрэлдээ гарлаа. Тэр дөнгөж гурав алхаад л нэг чулууны ард нуугдсан “Залхуу”-г олов. Тэгээд тэнгэрт гарч, бурханы сургаалын талаар бурхантай маргаж байсан “Итгэл бишрэл”-ийг олж ирүүлэв. Цаашлаад “Шунал”, “Шаардлага” хоёрыг галт уулан дотроос олсны дараа “Хардалт”-ыг огт мэдээгүй сууж байхад нь олжээ. ”Аминчхан”-ыг нэг их эрээд байх шаардлага байгаагүй бөгөөд тэр өөрөө зөгийн үүрнээс хөөгдөн гарч ирсэн юм. Ингээд их гүйсэндээ ам нь цангасан “Солиорол” нуурын эрэгт ойртон ирэх үедээ ”Гоо сайхан”-ыг олов. ”Эргэлзээг” олоход түүнээс ч амархан байсан бөгөөд тэрээр хашааны оройд чухам аль талд нь орж нуугдахаа мэдэхгүй сууж байсан юм. Ийм байдлаар тэр эрлээ үргэлжлүүлж “Авъяас”-ыг шинэхэн ургасан ногоон дундаас, ”Аймхай”-г харанхуй агуйгаас тус тус олжээ.
Харин “Хайр”-ыг эрээд, эрээд олсонгүй гэнэ. ”Солиорол” уул, ус ,газар, шороо, хаа сайгүи яваад олсонгүй тул бууж өгөхөөр шийдэж байхдаа гэв гэнэт түүнийг олж харлаа. Солиорол сарнайн талбайд орж, жижигхэн сав модоор навчнуудыг нь зайчлан “Хайр”-ыг гаргах гэтэл чанга хашиграх дуу гарав. Гэтэл Сарнай цэцгийн өргөс “Хайр”-ын нүдийг сох хатгачихсан байжээ. ”Солиорол” арчаагаа алдан урвуу царайлж, өөрийнхөө алдааг хэрхэн залруулахыг мэдэхгүи дэмий л уйлж унжин түүнээс уучлалт гуйгаад, сохор “Хайр”-ыг байнга хөглөж байхаар амлаж гэнэ. Ингээд энэ ертөнц дээр нуугдаж тоглох тоглоомоор анх удаа тоглосон ч тэр цагаас хойш “Солиорол”, сохор “хайр”-ын байнгын дагуул болсон юм гэнэ билээ.