m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.29 05:53
101
Майкл Жордан дургүйцлээ илэрхийллээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Шарлотт Бобкэтс” багийн эзэн, домогт сагсан бөмбөгч Майкл Жордан, “Клипперс” багийн 81 настай эзэн Дональд Стерлингийн хэлсэн үгийг эрс шүүмжилжилсэн байна. Нэгэн интернэт сайт дээр Стерлингийн ярианы бичлэг тавигдсан аж. Түүн дээр Стерлинг өөрийн найз бүсгүйд хар арьст хүмүүстэй зургаа хамт авахуулахыг хориглож байгаа нь бичигджээ.

Майкл Жордан “Үүнийг би хоёр талаас нь харж байгаа. Багийн эзэн, экс тоглогчийн хувиар хандаж байна. Эзний хувиар би миний хамтрагч ийм муухай, бусдыг доромжилсон байдал гаргаж байгаад нь бухимдаж сууна. Холбооны удирдлага энэ явдлыг сайтар шалгаад, шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт итгэлтэй байна. Харин экс тоглогчийн хувьд бол би галзуурах шахаж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд болон хаа ч гэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, бусдыг үзэн ядах үйлдэл байж болохгүй юм. Өдгөө ийм зүйл манай улсад, сагсан бөмбөгт байгаа нь маш харамсалтай. Сагсан бөмбөгийн холбооны дийлэнх тоглогчид Африк гаралтай америкчууд байгаа учраас бид ийм явдалтай огт эвлэрч болохгүй юм” гэжээ.