m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.14 12:35
313
З.Энхболд АН-ын дарга боллоо

Төрийн ордны А танхимд хуралдаж буй АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Тус хурлаар АН-ын шинэ даргыг томилох асуудлаар хэлэлцэж эхэлсэн байна. 

Тодруулбал, Н.Алтанхуяг намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан намын шинэ даргын асуудлаар хэлэлцэж эхэлсэн байна. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гаригт намын даргад нэрээ дэвшүүлэх болсоноо олон нийтэд зарласан бол өнөөдрийн ҮЗХ-ны хурал дээр намын нөхөддөө албан ёсоор мэдэгдсэн юм. Уг асуудалтай холбогдуулан ҮЗХ-ны хурлаар нууц санал хураалт явуулсан. Харин уг санал хураалтын дүнд ҮЗХ-ны 168 гишүүний 147 нь дэмжиж, 87.6 хувийн саналаар З.Энхболд Ардчилсан намын дарга боллоо.

Санал хураалтын дүн гарсны дараа АН-ын шинэ дарга З.Энхболд ҮЗХ-ны хурлын индрээс үг хэлэхдээ "Н.Алтанхуяг дарга АН-ын түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан намын дарга байв. Таны ялалтын буухиаг үргэлжлүүлнэ" хэмээн хэлсэн байна. 

З.Энхболд Ардчилсан намын дарга болж, Н.Алтанхуягийн ялалтын буухиаг үргэлжлүүлнэ хэмээн хэллээ