m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.15 16:06
76
Ажилдаа ямар өнгийн хувцас өмсвөл зохиомжтой вэ

Хамгийн  тохиромжтой өнгө бол

Ногоон
Ногоон өнгө шинэлэг, тайван байдал, эв эеийг билэгддэг. Тийм ч учраас гэрлэн дохионд ногоон өнгө байдаг ба нээлттэй, боломжтой байдлыг илэрхийлдэг. Эдгээр нь ажлын байранд тун хэрэгтэй чанарууд юм.

Цэнхэр
Цэнхэр нь үнэнч байдал болон цэцэн ухааны өнгө юм. Энэ өнгөнд тайвшруулах болон оюун ухаан сэргээгч хүч агуулагддаг.  Маш тогтвортой бөгөөд хэрвээ чи маш идэвхтэй байхыг шаарддаг ажилтай бол хамгийн сайн тохирох өнгө цэнхэр байх болно. 

Хүрэн
Хөдлөшгүй тогтвортой ба эрэлхэг байдлыг илтгэдэг.  Хэрвээ та маш олон эрчүүдтэй ажилладаг эмэгтэй бол, энэ өнгө таны халдашгүй, биеэ даасан байдлыг хэд дахин нэмэгдүүлэх болно.

Хар
Маш хүчтэй бөгөөд нууцлаг, чухал байр суурийг илэрхийлдэг. Мөн дэгжин, туранхай харагдуулдаг шидтэй. Хэрвээ та хар өнгийг ногоон эсвэл цэнхэртэй хослуулаад үзээрэй. Танд гайхалтай сайхан зохих болно.

Харин хамгийн тохиромжгүй өнгөнүүд нь

Шар
Шар бол аз жаргалын өнгө. Мөн маш тогтворгүй байдлыг илэрхийлдэг. Хэрвээ та шар өнгийг ажилдаа өмсөх гэж байгаа бол хэтэрхий хөнгөн хийсвэр хүн шиг харагдаж болохыг анхаараарай.

Саарал
Саарал хувцас өмссөн хүн маш идэвхгүй, дорой, сулбагар харагддаг. Хэрвээ чи саарал хувцас өмсөх дуртай бол арай гэгээлэг өнгүүдтэй хослуулж өмсөөрэй.
Улаан
Хүсэл тачаал, түрэмгий байдлыг илэрхийлдэг.Анхны болзоонд тохиромжтой байж болох боловч ажил дээрээ өмсөхөд тийм ч тохиромжтой биш. Энэ өнгө эрч хүчийг нэмэгдүүлж, цусны даралт ихэсгэдэг учраас “зогс” дохио болон галын машинд хэрэглэгддэг байна. Хэрвээ чи ажилдаа улаан хувцас өмсөх гэж байгаа бол хэт дайсагнасан байдалтай харагдахаас болгоомжлоорой.
Онцлох өнгүүд


Улаан шар
Улаан шар өнгө түрэмгий биш хирнээ урам зориг өгдөг. Гэхдээ хүний анхаарал их татдаг учраас өөр өнгөтэй хослуулж өмсөөрэй.

Ягаан / Purple/
Ягаан өнгө байгальд маш ховор байдаг учраас тансаг байдлыг илтгэдэг. Тиймээс хэтрүүлэх хэрэггүй. Ягаан өнгөтэй ороолт, зангиа, бүс, цүнх зэрэг нь таныг маш сайхан харагдуулах болно.

Цагаан
Цэвэр цэмцгэр, төгс байдлыг илтгэдэг.Цагаан цамц болон ороолт хэзээд төгс сонголт байх болно. Гэхдээ хэт их цагаан өнгө аймхай хулчгар, үр ашиггүй байдлыг илтгэдэг.