Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлөөс жил бүр зохиогддог “Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” ирэх арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох юм байна.
Монгол Улсын Ерөнхий консул, Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнгийн "Гадаадын зах зээл" бүсэд монголын бизнес эрхлэгчдэд зориулсан талбай тусгайлан гаргаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах боломжтой болно хэмээн МҮХАҮТ-аас онцолжээ.
“Дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн” болно
Үүнээс гадна оролцсон байгууллагын мэдээллийг албан ёсны цахим хуудас болон үзэсгэлэнгийн каталоги номонд байрлуулах бөгөөд түүгээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс боломжит бизнесийн түншүүдтэй шууд ба шууд бус замаар холбогдох боломж бүрдэж байгаа аж.
Дашрамд дурдахад, дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн экспо нь зах зээлийн томоохон боломжийг нэг дор цогцлоосон төв юм. Мөн түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийн дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болохуйц үйл ажиллагаа юм. Тус экспог өнгөрсөн жил 17000 гаруй жуулчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж сонирхсон байна.