Египетийн өмнөд хэсэгт сүүлийн хоёр өдрийн хугацаанд H5N1 шувууны томуугийн халдвараар хоёр хүн амиа алдаад байна. Амиа алдсан хоёр иргэн тэжээмэл шувуу тэжээдэг байжээ.
Энэ долоо хоногийн даваа гаригт Асьют мужид 19 настай бүсгүй амиа алдсан бол дараагийн өдөр нь 30 настай Эль-Минья мужийн оршин суугч амиа алдсан байна. Жилийн туршид Египтэд нийт шувууны томуугийн долоон тохиолдол бүртгэгдсэн байна.