m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.19 09:21
452
УИХ дахь намын бүлгүүдэд Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөх санал хүргүүлжээ

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэн энэ сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд тус тус хүргүүлсэн байна.

2014 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 1/311, 1/312, 1/313 тоот албан бичгийг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд хүргүүлсний дагуу Монгол Ардын нам болон Иргэний зориг ногоон нам албан бичгийн хариуг ирүүлсэн байна.

Харин  УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын энэ сарын 17-ны өдөр “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэлд хүргүүлсэн 1/313 тоот албан бичгийн хариу одоогоор ирээгүй байна.