Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэв журмын урамшуулалт эргүүлийг хоёрдугаар сараас эхлэн ажиллуулж эхэлсэн байна. Тэгвэл өнөөдөр тэдгээр эргүүлийн ажилтнуудад таних тэмдэг, дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлын төлөө дүүрэг, хороо Цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй эргүүлийн ажилтнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ. Тус үйл ажиллагаа 11.00 цагт Монголын хүүхдийн ордонд болно.