m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.30 02:07
655
Хавдрын эсрэг эмийг монголд оруулж ирлээ

“Монфарм” компани Куба улсад үйлдвэрлэсэн хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг тогтворжуулах үйлчилгээтэй “Vidatox” буюу Видатокс эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал, энэ эм нь хавдрын аль ч шатны үед хэрэглэж, хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг сэргээх үйчилгээнтэй юм байна. Тус эмийг Кубын Лабиофам корпораци бүтээсэн бөгөөд эмийг монголд худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр “Монфарм трейд” компани ажиллаж байгаа аж. Видатокс эмийг цэнхэр хилэнцэт хорхойн хорноос гаргаж авдаг юм байна. Энэ эмийг зөвхөн хавдраар хязгаарлагдахгүй үе мөчний өвчнүүдийн үед ч хэрэглэж болдог байна. Хүний биед сөрөг нөлөөгүй учраас үр дүн нь сайтай бөгөөд бүх төрлийн хавдрын үед хийгдэж буй химийн болон цөмийн эмчилгээн дээр нэмэлт эмчилгээ болон хэрэглэгддэг гэнэ. Энэ эм Лабиофам корпорацийн хувьд хавдрын эсрэг гаргаж буй анхны бүтээгдэхүүн. Мөн түүнчлэн дархлалын хомсдолын хам шинжтэй өвчтөнүүдэд одоогоор хэрэглэж байгаа бөгөөд гепатит В, С вирустай хүмүүст ч хэрэглэж байгаа гэнэ. Тус эмийг  Монфарм трейд” компанийн хоёр салбараас авч болох юм байна. Эхний салбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын урд, дараагийн салбар нь Улсын их дэлгүүр доторх “Iceland” эмийн санд энэ эмийг худалдаалж байгаа юм байна.