
Лууванг бүх төрлийн ялангуяа “А” витамины хаан гэж нэрлэдэг. Та хүүхэддээ өдөр бүр луувангийн нухаш, шүүс, луувангийн шүүсэнд хийсэн зутан өгч байвал янз бүрийн өвчин эмгэг тэр болгон тусахгүй. Мөн Хятадын ардын эмнэлэгийн сударт элэгний янз бүрийн өвчний үед лууван бууцайны шүүсний хольцыг уулгаж, хар гурилын зутан идвэл хурдан эдгэнэ гэж тэмдэглэжээ. Хятадууд луувангийн ач тусыг маш сайн ашигладаг хүмүүс бөгөөд багаасаа сүү ууж, түүхий лууван идэж өссөн хүний арьс үрчийдэггүй гэж ярьдаг.


