Энэ талаарх хамгийн бодитой судалгааг Их Британийн мал эмнэлгийн хүрээлэнгээс хийжээ. Тэдний олж мэдсэнээр гэрийн тэжээвэр нохдын 8 хувь нь 15 насалдаг бөгөөд 64 хувь нь өвчний улмаас юм уу хордож, 16 хувь нь ямар нэгэн хавдраар үхдэг гэнэ. Нүхч (терьер) үүлдрийн зарим төрлийн нохой 13-14 нас хүрдэг бол Ирландын гарз нохой дээд тал 6.5 жил амьдардаг. Харин Австралийн хоньч нохой Блуи 29 нас 160 хоног амьдарсан нь Гиннесийн номонд бүртгэгдэн үлджээ. Нохойн насыг хүнийхтэй яг таг харьцуулах аргагүй ч ойролцоогоор 7:1 гэж тооцвол дөхнө. Ингээд дунджаар хамгийн урт насалдаг нохойны 10 үүлдрийг танилцуулъя.
1.Миниатюр пудель 14.8
2.Померанцевын сагсгар хав 14.5
3.Эльфийн дорго нохой 14.4
4.Той пудель 14.4
5.Бедлингтон-терьер 14.3
6.Түвдийн гарз 14.3
7.Шиба ину 14.0
8.Стаффордын бультерьер 14.0
9.Хилийн нүхч 13.8
10.Жек Рассел терьер 13.6