Антиоксидант ийлдэс хэрэглэ: Витамин С, Е гэх мэт антиоксидантууд нь чиний арьсыг нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол болон өдөр тутмын стрессээс үүдэлтэй, хөгшрөлтийг бий болгогч чөлөөт радикалууд үүсэхээс хамгаална. Мөн энэ нь чиний нарны хамгаалалтын тос, SPF-ийн үйлчилгээг сайжруулж, арьсанд чинь анзаарагдахуйц туяа нэмнэ. Ийлдсийг нүүрээ цэвэрлэсний дараа, чийгшүүлэгч тосоо тавихаасаа өмнө түрхээрэй.
Уураглаг хүнс ид: Жижиг нарийн боов, жимсээ өндөг эсвэл таргаар соль. Өглөөдөө уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь хүнд цатгалан мэдрэмжийг удаан төрүүлж, бусад цагт хэтрүүлж идэхээс сэргийлдэг.
Нарны тос: Үүлэрхэг өдөрт ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэдгээ мэднэ, тийм үү? Гэхдээ энгэсэгний чинь SPF дангаараа нарны хорт туяанаас хамгаалж хүчрэхгүй ч байж мэднэ. Нэгэнт энгэсгээ тийм зузаан түрхэж болохгүйгээс хойш, суурь тосоо SPF-тэйг сонгохыг эрмэлзээрэй. Мөн уруул, хүзүү, гарын ар, зовхины хэсгээ ч бас бүү март. Тэдэнд ч бас залуу харагдахад нь нарны хамгаалалт хэрэгтэй.
Аяга дүүрэн ус уух: Чийгийн дутагдал нь чамайг сульдаахаас гадна, арьсны чинь харагдах үзэмжийг бусниулж орхидог. Бүтэн шөнө амарсны дараа чиний биед шингэн ихээр дутагдаж байдаг учраас өдрийг бүтэн аяга усаар эхлүүлэхэд буруудахгүй.
Хөдөлгөөнтэй бай: Өглөө дасгал хийдэг хүн шөнөдөө нойроо сайн авдаг. Харин нойр сайтай бүсгүй үргэлж золбоолог харагддаг. Өдөр бүрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, өглөөний дасгалд цаг гаргаарай. Гимнастикийн үндсэн хөдөлгөөнүүд, ганц нэг сунгалтын дасгал, хэдэн ширхэг суниалт байхад л эхний ээлжинд хангалттай.
Цитрусын үнэртэй сүрчиг цац: Цитрусын үнэртэй биеийн тос, лосьон, сүрчиг цацах нь өдрийг өндөр хурдтайгаар эхлүүлэхэд тусална. Нимбэгний хүчиллэг, час хийсэн үнэр мэдрэлийг сэрээж, дархлааг сайжруулж, стрессийг багасгадаг.
Нүүрэндээ ус цац: Цэвэр усыг цацлагатай саванд хийж, хөргөгчиндөө хонуулж байгаад өглөөдөө цацаж байгаарай. Хүйтэн цацлага нь өглөөний бага зэргийн хавдар, бүлцийлтийг бууруулахаас гадна арьсыг үл ялиг цочроож, сэргээдэг.