Орц: Хонины нуруу -800 гр
Лууван -200 гр
Сонгино -100 гр
Шанцай -200 гр
Сармис -10 гр
Гурвалжин будаа -100 гр
Улаан лооль -30 гр
Салат байцаа -30 гр
Пармезан бяслаг -30 гр
Олив тос -60 гр
Махны шөл -50 гр
Улаан лооль нухаш -30гр
Pesto амтлагч -5 гр
Орегано -2гр
Давс -5гр
Төмсний гурил -10гр
Цагаан дарс -50гр
Хийх арга
Хачир бэлтгэх: Гурвалжин будаагаа чанана. Улаан лоолийн нухшийг песто, орегано, давс, перецээр амтална. Сармис будаагаа оливийн тостой хуурч махны шөлөө нэмж зөөлөн галаар ширгэтэл жигнэж амталсан лоолийн нухшаа хийж дахин жигнэж бэлэн болно.
Лууван, шанцай, сонгиноо жижиг хэрчиж оливийн тостой хуурч хонины нуруугаа зөөлөн галаар жигнээд хуурсан мах ногоогоо шарах шүүгээний листэнд хийж шарах шүүгээг 200 хэмд халаан цагаан дарсаа цацаж уурштал нь жигнээд ус нэмж нэг цаг орчим болгоно. Шарах явцад гарсан шүүсийг ногооны хамт бутлан зөөлөн галаар буцалган гарсан тосыг шүүж аваад төмсний гурилаар өтгөрүүлж сүмс бэлтгэнэ. Пармезан бяслагийг үрж халаасан хайруулын тавганд шарна. Амталсан будаан дээрээ шарсан нуруугаа үелэн хагас зүсэж, сүмсээ махны дээр дусааж, бяслаг улаан лооль, салат байцаагаар чимэглээд л бэлэн болно.