Монгол Улсад:
Хөвсгөл аймгийн Түнэл суманд малын боом өвчин бүртгэгдэж, энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдсэн байна
Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35 хувь) хүн нас барсан байна. Мөн энэ сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна. Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш дөрвөн шинэ тохиолдол, найман нас баралтаар нэмэгджээ.