“Макс групп” хэмээх маш том мөнгөний уурхайтай Д.Ганбаатар саяхан ахин нэг саалийн үнээтэй болсон сурагтай. Салбар, салбарт хүч үзэж буй сүйхээтэй бизнесмэн тэрбээр энэ удаа шилний үйдвэр байгуулсан бөгөөд шинэхэн бизнесээрээ мөнгийг харин ч нэг хураах гэнэ. Учир нь түүний үйлдвэр монголдоо “монополь” болох нь тодорхой гэгдэж байгаа бөгөөд зах зээлийн эрэлтэд нийцсэн ганц үйлдвэрээр тодроод байгаа сурагтай. “Макс”-тай холбоотой нотой, ноцтой хэргүүдийг далдлахдаа сайн тэрбээр шинэ үйлдвэрийнхээ нээлтийг сүржин хийсэн бөгөөд шинэхэн саалийн үнээндээ их л сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ. Гаргах бүтээгдэхүүнээ тэнгэрт тултал нь магтсан “Төгс шил энд төрнө” хэмээсэн уриатай хэдий ч ажлын байрны аюулгүйн ажиллагааны талаар ганц ч үг ган хийгээгүй нь хүний амийг юман чинээ тоодгүй, өөдгүй зангийнх нь илрэл боллоо хэмээн олон ч хүн дургүйцсэн сурагтай.